ЗӨВЛӨМЖ. Өвлийн улиралд, он солигдох үеэр сахих халдвар хамгааллын дүрэм > 몽골(Mongolia)

본문 바로가기
사이트 내 전체검색
> 몽골(Mongolia)

몽골(Mongolia)

ЗӨВЛӨМЖ. Өвлийн улиралд, он солигдох үеэр сахих халдвар хамгааллын дүр…

페이지 정보

작성자 최고관리자 댓글 0건 조회 1,222회 작성일 20-12-20 19:08

본문

ЗӨВЛӨМЖ. Өвлийн улиралд, он солигдох үеэр сахих халдвар хамгааллын дүрэм

1. (үндсэн зарчим) Шинэ жил тэмдэглэх уулзалт арга хэмжээг цуцалж алсын зайнаас зохион байгуулах, онцын шаардлагагүй бол гадагш гарахгүй байх

2. (Зайлшгүй шаардлагаар гадагш гарах бол) амны хаалт заавал зүүх, бусад хүмүүсээс зай барих, гараа угаах зэргээр очиж байгаа газрынхаа хязгаарлалтын болон ахуйн халдвар хамгааллын дүрмийг чанд мөрдөх

НИЙТЛЭГ ЗҮЙЛ.

● Байшин дотор ба 2м зай барихад бэрхшээлтэй гадаа явахдаа амны хаалт зүүх

⁎ амны хаалт заавал зүүх ёстой ба торгуулийн шийтгэл хүлээлгэх байгууламж мөн эсэхийг сайтар шалгах.

● зайлшгүй биш бол онцын шаардлагагүй гадагш гарахгүй байх, алсын зайнаас уулзалт арга хэмжээг зохион байгуулах

● халуурах, амьсгалын замын эрхтэний шинж тэмдэг г.м сэжигтэй зүйл илэрвэл заасан эрүүл мэндийн төвд очиж шинжилгээ өгөх

● бусад хүмүүстэй аль болох ойроос харьцахгүй байхыг хичээж хүн ихтэй газраар явахгүй байх

1. ГЭРТЭЭ БАЙХДАА МӨРДӨХ ЗҮЙЛ “ ГЭРТЭЭ ХҮН УРИЛГҮЙ САЙХАН БАЯРЛААРАЙ”

● Шинэ жилийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж өнгөрүүлэх

● Гар их хүрдэг/удирдлага, бариул г.м/ зүйлсийг өдөрт 1-2удаа цэвэрлэж ариутгах

● Шинэ жилийн баярын мэндчилгээг утас болон дүрсээр дуудлага хийж хүргэх

2. ЗАЙЛШГҮЙ ГАДАГШ ГАРАХ ҮЕД МӨРДӨХ ЗҮЙЛ “ БОЛЖ ӨГВӨЛ ГЭРИЙН ОЙРОЛЦОО, ХҮН БАГАТАЙ ГАЗРААР ЯВААРАЙ.”

● хөдөлгөөн бага цагийг сонгож гараад, нэг газраа болж өгвөл удахгүй байх

● хүн амын нягтаршил ихтэй газраар явахгүй байх

3. НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛЭЭР ЗОРЧИХ ҮЕД МӨРДӨХ ЗҮЙЛ. “ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИХ ҮЕД АМНЫ ХААЛТ ЗААВАЛ ЗҮҮЖ ХҮН ХООРОНДЫН ЗАЙГ БАРИАРАЙ.”

● Болж өгвөл алсын зайнаас билет захиалах/ гар утас болон онлайнаар урьдчилж захиалах/

⁎ суудал захиалахдаа болж өгвөл 1 суудал алгасаж захиалахыг хичээх

● Зам дагуух амралтын цэгүүдэд зогсоход буухгүй байж буусан тохиолдолд хурдхан буцаж суугаад олон нийтийн газар хооллохгүй байх

● Зорчигчдын өрөөн дотор утсаар ярихгүй байх, зайлшгүй ярих тохиолдолд галт тэрэгний коридорт гарч зөөлөн дуугаар ярих

● Тээврийн хэрэгсэл/автомашин/ дотор хоол идэхийг хориглоно.

4. ШИНЭ ЖИЛИЙН УУЛЗАЛТ ЦУГЛАРАЛТ “ УУЛЗАЛТ ЦУГЛАРАЛТЫГ ЦУЦЛААРАЙ.”

● олуулаа нийлж уулзалгүй алсын зайнаас баярлах арга хайх

● хамт амьдардаггүй танилуудтайгаа уулзах шаардлага гарвал онлайнаар алсын зайнаас уулзах

● зайлшгүй шалтгаанаар нүүр тулж уулзах тохиолдолд болж өгвөл хамт хооллохгүй байж, товчхон уулзах

⁎ халдвар хамгааллын ажилтан уулзалтанд оролцох хүмүүсийн нэрсийн жагсаалт гаргаж өгөх бөгөөд арга хэмжээ болох тухайн өдөр халуурах г.м өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрсэн хүнийг уулзалтанд оруулалгүй халдвар хамгааллын ажилтанд мэдэгдэнэ.

5. ХООЛНЫ ГАЗАР КАФЕД ХООЛЛОХ ҮЕД МӨРДӨХ ЗҮЙЛ. ГАДУУР ЯВАХДАА ЗАЙ БАРЬЖ, ЯРИХГҮЙ БАЙХ, ГАРЫН АРИУН ЦЭВРИЙГ САЙТАР САХИАРАЙ.”

● Хүний хөл хөдөлгөөн бага үед хоолны газар, кафегаар үйлчлүүлж, савлуулах, хүргүүлэх үйлчилгээ авах

● Хоол идэхээс бусад үед амны хаалтаа заавал зүүх

● Хоол авчирахаар явах үед дугаарлахдаа амны хаалт заавал зүүж, хамт яваа хүнээс бусад хүнтэй 2 метр зай барих

● Сөөлжих юмуу нэг эгнээнд зогсох, тус тусдаа өөрийн байрандаа хооллох

● Өөрийн хоолны аяганд тусад нь халбагадаж авах, хувийн аяга халбага хэрэглэх

● Хооллох үедээ шүлс үсрэхээс сэргийлж ярихгүй байж, /гар барих, тэврэх г.м / нэгнийхээ биенд хүрэхгүй байх.

6. ГЭРТЭЭ ИРСЭНИЙ ДАРАА МӨРДӨХ ЗҮЙЛ. “ГЭРТЭЭ ИРСЭНИЙ ДАРАА ӨВДВӨЛ ШИНЖИЛГЭЭ ӨГӨӨРЭЙ.”

● Гэртээ ирсэний дараа карантны усаар гараа 30секундын турш савандаж угааж хувийн халдвар хамгааллын дүрэм баримтлах

● халуурах, амьсгалын замын эрхтэний шинж тэмдэг илэрч байгааг эсэхээ шалгаж гадагш гарахгүй байх

⁎ гэртээ ирсэний дараа 38хэмээс дээш өндөр халуурч улам хүндэрвэл /1339, орон нутгийн дугаар+120/ дуудлагын төв рүү залгах юмуу эрүүл мэндийн төвөөс зөвлөгөө авах

첨부파일

댓글목록

등록된 댓글이 없습니다.



회사명 : 전 한국외국인노동자지원센터 / 주소 : 서울특별시 영등포구 도림로 129 304호
센터장 : 손종하 / 전화 010-8733-5078 / 팩스 010-8733-5078 / E-mail : info@migrantok.org
개인정보관리책임자 손종하

Migrants' Help Line

010-8733-5078

WEEKDAY 9AM-6PM (LUNCH 12PM-1PM)
SAT HOLIDAY OFF

Copyright © 2005-2021 전 한국외국인노동자지원센터. All Rights Reserved.