Гадаад ажилчдын оршин суух хугацаа гүйцсэний даатгал барьцаалсан зээл
페이지 정보
작성자 최고관리자 댓글 0건 조회 1,276회 작성일 20-08-28 10:24본문
Гадаад ажилчдын оршин суух хугацаа гүйцсэний даатгал барьцаалсан зээл
□ Хамрах хүрээ
2020 оны 2 сарын 1-нээс хойш хөдөлмөр эрхлэх хугацаа нь дууссан Ковид -19 цар тахлаас шалтгаалж олон улсын нислэг саатсан зэргээр хилээр гарч чадахгүй байгаа гадаад ажилчид \ Е-9, Н-2\
※ өмнө хэрэгжиж байсан барьцааны зээлд үйлдвэр солих явцдаа өвчин тусах, гэмтэж бэртэх зэрэг шалтгаанаар 4 долоо хоногоос дээш хугацаагаар эмчилгээ сувилгаа хийлгэх шаардлагатай болсон, үйлдвэр хаагдах, үйл ажиллагаа зогсох гэх мэт шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан гадаад ажилчин зөвхөн хамрагдаж байсан бол зээлийн нөхцлийг сулруулсан байна.
※холбогдох үндэслэл : Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн яамны Оршин суух хугацаа гүйцсэний даатгал барьцаалсан зээлийн удирдамж ба журам \ гадаадын ажиллах хүчний асуудал хариуцсан мэргэжилтэн-2219(2020.07.17), гадаад ажилчдын амьжиргааг хангах зорилготой оршин суух хугацаа гүйцсэний даатгал барьцаалсан зээлийн үйл ажиллагааны нэмэлт журам (гадаадын ажиллах хүчний асуудал хариуцсан мэргэжилтэн-2549(2020.08.18) )
□ Зээлийн хүсэлт гаргах хугацаа
Хөдөлмөр эрхлэх хугацаа дуусгавар болсоны дараагийн өдрөөс эхлээд хилээр гарах мэдэгдэл өгөх өдрийн урд өдөр хүртэл
※ үйлдвэр сольсон гадаад ажилчны хувьд үйлдвэр сольсноос хойш 4 сарын дотор байх
□ Зээлийн мөнгөн дүн : хуримтлагдсан оршин суух хугацаа гүйцсэний даатгалын мөнгөн дүнгийн 50хувь хүртэл
□ Зээлийн хүү : жилийн 3 хувь
※ оршин суух хугацаа гүйцсэний даатгал авах \ хилээр гарах\ хүртэл жилийн нийлмэл хүү 1.5хувь төлөх учраас бодит зээлийн хүү жилийн 1.5 хувь
□ Зээлийн эргэн төлөлт
- Зээлийн хугацаанд хувааж төлөх боломжтой, дунд нь буцааж төлөх болох хураамжаас чөлөөлнө.
- Зээлийн хугацаа дуусах өдөр болоход эргэн төлөөгүй тохиолдолд оршин суух хугацаа гүйцсэний даатгалаас үндсэн зээлийг автоматаар авах бөгөөд хилээр гарах үед оршин суух хугацаа гүйцсэний даатгалаас үндсэн зээл хасагдаад үлдсэн мөнгөн дүнг авна.
□ Зээл авахад бүрдүүлэх материал
- Хууль зүйн яамнаас олгосон хилээр гарах хугацааг сунгасан зөвшөөрөл
- Зээл авах хүсэлт \самсон хуажэ\
- Хадгаламжийн дэвтрийн хуулбар
- Гадаад паспорт \эсвэл гадаад иргэний үнэмлэх\ г.м
Зээлийн мэдээлэл авах утас : самсон хуажэ гадаад иргэдийн албан даатгалын дуудлагын төв \ 1600-0266\
댓글목록
등록된 댓글이 없습니다.